
Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэг цонхны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээ авч буй иргэдэд тулгарч буй бэрхшээл, хүнд суртал, чирэгдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоох зорилгоор тандалт ажиглалт хийж, улсын бүртгэлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээний мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, тогтмол шинэчлэх, үйлчилгээний шат дамжлагын схем зураглалыг иргэдэд ойлгомжтой байдлаар гарган байршуулах, цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өгсөн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийн үйлчилгээний төрөл, шийдвэрлэх шат дамжлага, бүрдүүлэх материал, хүсэлт, түүний загвар, төлбөрийн мэдээллийг нэгбүрчлэн гаргаж, шинэчлэн байршуулах, цахим үйлчилгээ үзүүлэх төхөөрөмж, машины хэвийн байдлыг хангахад чиглэсэн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, зөвлөмжид заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлжээ.
Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл ил тод, ойлгомжтой, үйлчилгээний зураглал, шат дамжлага тодорхой, цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүнд суртал чирэгдлийг бууруулах, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн зохион байгуулж байна.