
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 298 захирлыг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авлигын эсрэг сургалтад хамруулав.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийн хүрээнд “Авлигатай тэмцэхэд боловсролын байгууллагын үүрэг, оролцоо”, “Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүй, хандлага”, “Ашиг сонирхлын зөрчил” сэдвээр мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
