3 сарын 24, 2025         15

Бельги Улсын прокурорын газраас “Huawei” компанийн хахуулийн хэрэгт таван хүнийг буруутгажээ

iaac

Бельгийн Холбооны Нийтийн прокурорын газраас дөрвөн хүнийг авлигын идэвхтэй үйлдэл болон гэмт хэргийн бүлэглэлд оролцсон хэргээр, нэг хүнийг мөнгө угаасан хэргээр буруутгасан хэмээн мягмар гарагт мэдээллээ.

Европын холбооны хууль тогтоогчдыг хахуульдсан байж болзошгүй Хятадын “Huawei” компанид холбогдох авлигын мөрдөн байцаалтын хүрээнд таван хүнийг Бельгийн прокурорууд яллаад байна. Тэдний дөрвийг нь баривчилсан боловч нэг сэжигтнийг тодорхой нөхцөлтэйгээр суллажээ. Нийтийн прокурорын газраас Брюссель дэх Европын парламентын оффист даваа гарагт дахин нэгжлэг хийсэн гэж нэмж мэдэгдэв.

Уг хэрэгтэй холбогдуулан Европын Ардын намын гишүүн Марко Фалконе /Итали/-гийн туслах Паоло Камписи, Франческо Васта болон Никола Минчев (Болгар/Renew Europe)-ийн туслах Адам Моухтар нарын албан өрөөг битүүмжлээд байна. Цагдаа нар мөн Брюссель хотод байрлах “Huawei” компанийн төв байр, Брюссель хот болон Фландерс, Валлони бүс нутагт орших 21 орон сууц, түүнчлэн Португал дахь байршлуудад нэгжлэг хийжээ.

Гуравдугаар сарын 14-ний өдөр Европын парламентаас өөрийн байр луу “Huawei” компанийн лоббистууд нэвтрэхийг түр хугацаагаар хориглосон бөгөөд энэ нь аюулгүй байдлын дүрэмд нийцүүлэн урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.

Дээрх баривчилгаанууд “Le Soir” сонин болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийн дараа хийгдсэн бөгөөд Хятадын харилцаа холбооны тэргүүлэх компани “Huawei”-ийн төлөө ажилладаг лоббистууд худалдааны бодлогыг дэмжүүлэх зорилгоор Европын парламентын одоогийн болон өмнөх гишүүдийг хахуульдсан байж болзошгүйг тэд илрүүлсэн байна.

“Huawei” компаниас өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэл хийж, уг хэргийг ноцтойгоор хүлээн авч байгаагаа илэрхийлж мөрдөн байцаагчидтай хамтран ажиллах болно гэж мэдэгджээ. Бельгийн прокурорын газрын мэдээлснээр дээрх авлигын хэрэг үйлдэл 2021 оноос эхэлсэн гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: https://www.euronews.com/my-europe/2025/03/18/five-people-charged-in-european-parliament-corruption-probe-linked-to-suspected-bribery-by

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих