5 сарын 13, 2025         10

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАРЛАЛ: Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний нэгдсэн тайлан боловсруулах

iaac

Үндэслэл 

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 5-д “... шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж, Зорилт 5.6-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж тус тус заасан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бол дээрх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр тул үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх нь тус Хөтөлбөрийн үндсэн зорилго юм.

Дэлхийн 100 орчим улс орон Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан аргачлалын дагуу үндэсний шударга байдлын тогтолцоондоо үнэлгээ хийсэн бөгөөд манай улсын хувьд /зөвхөн “Авлигатай тэмцэх байгууллага” тулгуур багана хүрээнд хийсэн/ уг тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон суурь түвшинг тогтоох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээ нь 4 суурь, 13 тулгуур баганыг хамрах бөгөөд суурь болон тулгуур багана бүрийн ил тод, хариуцлагатай, хараат бус, шударга байдлыг үнэлэх ажлыг зөвлөх, эсхүл зөвлөх багаар гүйцэтгүүлнэ.

Зорилго

Монгол Улсын Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний нэгдсэн тайлан, зөвлөмж боловсруулах.  

Зөвлөхийн гүйцэтгэх ажил

  1. ҮШБТ-ны үнэлгээний нэгдсэн тайлан боловсруулах.

Зөвлөхийн үйл ажиллагаа

  1. Үнэлгээний нэгдсэн тайлан бэлтгэх;
  2. Үндэслэл бүхий зөвлөмж боловсруулах;
  3. Тайлан ба зөвлөмжийн төсөлд захиалагчаас санал авах;
  4. Захиалагчийн саналд үндэслэн үнэлгээний тайлан, зөвлөмжийн төслийг дахин нягтлах;
  5. Үнэлгээний тайланг тогтоосон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх;
  6. Үнэлгээний тайланг захиалагчид танилцуулах;
  7. Үнэлгээний дүнг холбогдох байгууллага, олон нийтэд танилцуулах арга хэмжээнд оролцох, дэмжлэг үзүүлэх;
  8. Судалгааны ажлын явцын тайланг 7 хоног бүр захиалагчид хүргүүлэх.

Үнэлгээ хийх арга, зарчим

  1. Судалгааны ажлын явцад цуглуулсан өгөгдөл, мэдээлэл болон эцсийн боловсруулсан өгөгдөл, мэдээллийн нууцлалыг хангаж, цахим хэлбэрээр захиалагч талд хүлээлгэн өгөх;
  2. Судлаачийн мэргэжлийн ёс зүйг баримтлах.

Зөвлөхөд тавигдах шаардлага

Зөвлөхийн баг нь дараах мэргэжил, туршлага бүхий 2-3 гишүүнтэй байна:

  1. Нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэй байх;
  2. Монгол Улсын засаглалын тогтолцоо, хууль, эрх зүйн орчны талаар маш сайн мэдлэгтэй байх;
  3. Англи хэлний бичгийн ур чадвар эзэмшсэн байх;
  4. Товч бөгөөд энгийн иргэн уншиж ойлгоход хялбар байдлаар бичих чадвартай байх;
  5. Бодлогын шинэчлэл, авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, үр дүн гаргасан байх (давуу тал болно);

Санал ирүүлэх

  1. Саналыг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын байранд (саналыг oyunbaatar@iaac.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж болно) хүлээн авна.
  2. Саналд багийн ахлагч болон гишүүдийн талаарх дараах мэдээлэл багтсан байна:
    1. Даалгаврын талаарх ойлголт, үнэлгээг гүйцэтгэх төлөвлөгөө, арга барил зэргийг илэрхийлсэн багийн ахлагчийн захидал (2 нүүрээс ихгүй);
    2. Боловсрол, ур чадварын талаарх мэдээлэл;
    3. Ажлын туршлагын хураангуй болон уг даалгаврыг гүйцэтгэх чадвартай болохыг нотолсон баримт бичиг;
    4. Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга /хамгийн багадаа 2 ажил/;
    5. Бодлогын шинэчлэл, авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, үр дүн гаргасан талаарх танилцуулга;
    6. Даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон үнийн санал, зардлын тооцоо.

 

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

iaac

Мэдээ мэдээлэлҮндэсний хөтөлбөрСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих