5 сарын 14, 2025         99

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 54.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 96 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 54.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 111 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Гамшгаас хамгаалах болон онц байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлох”, “Худалдан авах ажиллагааны авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна. 

Мэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих