5 сарын 30, 2025         285

Хүнд суртал, чирэгдэл учруулсан 8 дүрэм, журмыг хянав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдалд дүн шинжилгээ хийх хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын хоёрдугаар эмнэлэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, “Геологи, судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-тай хамтран ажиллав.  

Авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨААТҮГ, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагад зөвлөмж хүргүүллээ.

Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан 8 дүрэм, журам, шийдвэрийг хянав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 17 байгууллагын 1008 албан тушаалтныг хамруулав.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих