6 сарын 06, 2025         281

Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг шинэчлэн хэвлүүллээ

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг бүртгэх, хянах, хадгалах журам”, холбогдох маягт, жагсаалтыг баталсантай холбогдуулан уг гарын авлагыг шинэчлэн боловсруулж, улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны нийт 127 байгууллагын 3000 гаруй эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхааран ажиллаж байна. 

“Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан гарын авлага”-ыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих