
Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр зүүн бүсийн сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймагт зохион байгууллаа.
Сургалтад зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны нийт 60 гаруй албан тушаалтан хамрагдав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, С.Энхбаатар, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, Шүүгчийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Насанжаргал, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр нар холбогдох сэдвүүдээр сургалт орж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний дагуу бүсчилсэн сургалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулна.




