6 сарын 19, 2025         181

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

iaac

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн төлөөлөгчдийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг Дүрмийн 4-р заалтын хүрээнд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, засаглалын чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай дунд хугацааны эдийн засгийн төсөөллийг шинэчлэх, эрсдэлийг үнэлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн гишүүн Ким Сионг Вүк, ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян, ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Ий Ву, Тереса Дабан Санчес, ОУВС-гийн Төсвийн бодлогын газрын Зардлын бодлогын хэлтcийн эдийн засагч Хуй Нгуен, ОУВС-ийн Мөнгө, хөрөнгийн зах зээлийн газрын эдийн засагч Кенья Китано, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн гишүүний Монгол Улсыг төлөөлсөн зөвлөх Б.Сүх-Очир, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Ардак, Б.Гэрэлмаа нар оролцлоо.

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр дүн, сүүлийн жилүүдэд гарч нийгэмд дуулиан дагуулж буй авлигын томоохон хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, хууль эрх зүйн орчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, үйл явц, шийдвэрлэлт болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээний төсөв, санхүүгийн гүйцэтгэлд хяналт, шалгалтыг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх” асуудлаар танилцуулж, төлөөлөгчидтэй санал солилцов.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хандан Монгол Улсад ардчиллыг дэмжиж сайн засаглалыг цогцлоох үйл хэрэгт олон улсын байгууллагуудын оролцоо, дүгнэлт чухал гэдгийг онцоллоо.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих