6 сарын 19, 2025         98

“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг хянаж, санал хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох, ил тод, нээлттэй байдалд дүн шинжилгээ хийх хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, “Улаанбаатар төмөр зам” ХНН, нийслэлийн ерөнхий боловсролын 1, 11 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав.

Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулсан байж болзошгүй дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам”, Татварын ерөнхий газрын “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх журам”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”, Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам” зэрэг журмыг тус тус хянаж, холбогдох саналыг хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 15 байгууллагын 1191 албан тушаалтныг хамруулав.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих