6 сарын 23, 2025         7

Хахууль авсан багшийг яллагдагчаар татав

image.png

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо (ICAC) 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “68 настай Тони Нг Шуй-тингийг өөрт давуу байдал үүсгэж хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан” тухай мэдээлэв.

Яллагдагчаар татагдсан этгээд нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэгэн оюутныг төгсөлтийн шалгалтад тэнцүүлэхээр амлаж, хариуд нь 20,000 хонконг доллар (9,080,000 төгрөг)-ын хахууль авсан талаар дурдсан байна. Нг Шуй-тинг нь Чай Ван дүүргийн мэргэжлийн коллежид Барилгын инженерийн ангийн бакалаврын хөтөлбөрийн төгсөлтийг хянах үүрэгтэй ажиллаж байжээ.

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороонд “2024 оны 11 дүгээр сараас эхлэн уг оюутныг муу үнэлж тэнцүүлэхгүй гэж удаа дараа хясан боогдуулж, улмаар хахууль нэхэж, төгсөлтийн ажилд нь тэнцүүлэхээр амласан” гэх мэдээлэл ирсэн байна.

Хэрэв Авлигын эсрэг хууль (Prevention of Bribery Ordinance)-ийн 9.1.A дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдвол хамгийн ихдээ долоон жилийн хорих ял, эсхүл 500,000 хонконг доллар (227,000,000 төгрөг)-той тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.

Нг Шуй-тинг нь батлан даалтаар түр суллагдсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурлыг товлоод байна.

Эх сурвалж:  https://hongkongfp.com/2025/06/11/anti-corruption-watchdog-charges-ex-lecturer-who-allegedly-solicited-hk20000-bribe-from-student/

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих