6 сарын 23, 2025         96

Цөмийн энергийн комисст хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг хянав

iaac

Авлигатай тэмцэх газраас Цөмийн энергийн комиссын ажлын алба болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцлаа.

Энэ хүрээнд цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох байгууллагыг Цөмийн энергийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд зөрүүтэй заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг зөвлөсний дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Улмаар Засгийн газраас хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байх ба хуулийн зөрчлийг арилгаснаар иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал, хүнд суртал, чирэгдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Түүнчлэн зөвлөмжийн үр дүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох, Цөмийн энергийн комиссоос тусгай зөвшөөрөлд санал өгөх үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулах чиглэлээр дээрх байгууллагуудын https://nea.gov.mn/, https://mmhi.gov.mn/ зэрэг цахим хуудсанд дэд цэс нээлгэж, ил тод байдлыг хангуулав.

Урьдчилан сэргийлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих