Яамны орлогч сайдыг авлигын хэргээр шалгаж эхэлжээ
Вьетнам Улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамны Мөрдөн шалгах аюулгүй байдлын газраас Хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны орлогч сайд асан Нгуен Ба Хоан нарын гурван албан тушаалтныг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус хэрэг нь хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдэг “Hoang Long CMS” болон түүний харьяа компаниудтай холбоотой юм.
Хоаныг гадаадад хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хуульд тусгагдаагүй нэмэлт шаардлага тавьж, шахалт үзүүлэн хахууль нэхсэн гэж буруутгаж байна. Дээрх хууль бус төлбөрийг компанийн ажилчдаас үйлчилгээний хураамж нэрийдлээр авсан төдийгүй хураамжийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн авч мөнгө завшдаг байжээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хууль бус хөрөнгийг илрүүлэн нөхөн төлүүлэхээр ажиллаж байна.
Хууль хяналтын байгууллагаас хэрэгт холбогдсон аливаа байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан баримт, мэдээллийг сайн дураар өгч, хамтран ажилласнаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтойг дурджээ.
Эх сурвалж: https://vir.com.vn/