6 сарын 25, 2025         148

Төрийн зарим байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чигэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Татварын ерөнхий газар, Ховд аймгийн ИТХ зэрэг байгууллагад Зөвлөмж хүргүүлэв.

Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулсан байж болзошгүй дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт”, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны “Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр үзүүлэх төлбөрт үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ”, “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх журам”, “Спортын анагаах ухааны чиглэлээр үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний төрөл, тариф”, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн “Нийгэмлэгийн хэмжээнд бэлэг дурсгалын зүйлс сонгох, захиалах журам” зэрэг журмуудыг тус тус хянаж, холбогдох саналыг хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 314 албан тушаалтныг хамруулав.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих