6 сарын 27, 2025         132

Голомт банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Голомт банкны захиргааны болон салбар төв банкуудын удирдах болон гүйцэтгэх 1000 гаруй ажилтныг 2025 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд авлигын эсрэг сургалтад хамруулав.

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газар, Сургалтын академитай хамтран Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, ажилтан, комиссар Н.Батчулуун нар “Авлигын гэмт хэрэг”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл” зэрэг сэдвээр сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн албанаас гадна хувийн хэвшлийн салбарыг авлигатай тэмцэхэд татан оролцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байна. Голомт банкны ажилтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт мэдээлэлд идэвхтэй оролцож, сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ цаашид энэ чиглэлийн сургалтад илүү өргөнөөр хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих