7 сарын 03, 2025         110

Авлигын эсрэг сургалтад 1401 албан тушаалтныг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд авлигын шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах чиглэлээр тариалангийн талбайн хөрс хамгаалах арга хэмжээний хүрээнд 2024 онд төсвийн хөрөнгөөр худалдан авсан материалын хуваарилалт, нийслэлийн ерөнхий боловсролын 1, 11, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалт, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ил тод байдал, төсөв санхүүд тус тус дүн шинжилгээ хийв.

Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ыг хянаж, нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох саналыг хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 1401 албан тушаалтныг хамруулав.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих