
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 42 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 293 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 132 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 161 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын явцад нэр бүхий нийтийн албан тушаалтан нь хуулийн этгээдээс жил бүр тогтмол ашиг хүртдэг нөхцөл байдал тогтоогдсон тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.