
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 70 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 91 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас зохион байгуулж буй “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны хүрээнд мэдээлэл цуглуулах ажил нийслэл, орон нутгийн хэмжээнд 60-78 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны сайжруулсан асуумжийн дагуу 126 байгууллагаас мэдээлэл цуглуулаад байна.