8 сарын 07, 2025         30

Хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн асуудлаарх 5 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж зэрэг байгууллагаас үзүүлдэг төрийн үйлчилгээнд тандалт хийж иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй эсэх, ил тод байдал, ажлын зохион байгуулалт зэргийг судлан тогтоох, түүний мөрөөр авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажиллалаа.  

Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах, өөрчлөх санал боловсруулж хүргүүлэх чиглэлээр “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг хянан үзэв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 5 гомдол, мэдээллийг хянан шалгалаа.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих