
ЗӨВЛӨХ/ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН ДААЛГАВАР
Орон нутгийн гэрээний авлигын эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж өгөх
Байгууллага: Авлигатай тэмцэх газар
Төсөл: НҮБХХ, “ИНТЕГРА санаачилга, “Монгол Улсын Олборлох салбар дахь нийтийн бараа, үйлчилгээний шударга байдал” төсөл
Ажлын нэр: Нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын хооронд байгуулсан гэрээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, гэрээнүүдэд дүн шинжилгээ хийж, авлигын эрсдэлийг тодорхойлон, зөвлөмж өгөх зөвлөх/зөвлөх багийг сонгон шалгаруулах
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр
Зөвлөх, зөвлөх багийн гүйцэтгэх чиг үүрэг:
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.13-т заасан асуудлаар асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг ил тод болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Гэрээний ил тод байдлыг хангах хүрээнд www.iltodgeree.mn цахим санг “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас санаачлан хөгжүүлж, 2019 оны 4 дүгээр сард албан ёсоор ашиглалтад оруулсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар цахим санд нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах 500 гаруй гэрээ байршсан байна.
Зөвлөх/зөвлөх баг дараахь ажлыг гүйцэтгэнэ:
- Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн авсан 2020-2025 онд байгуулсан орон нутгийн гэрээнүүдийг цахим санд байршсан гэрээнүүдтэй тулгаж нягтлан, цахим санд байршаагүй гэрээг санд нөхөн оруулах;
-Орон нутгийн гэрээнүүдэд дүн шинжилгээ хийж, авлигын эрсдэлийг тодорхойлон, санал дүгнэлт хийх;
-Авлигын эрсдэлийг бууруулах, жендерийн тэнцвэрт байдлыг хангах, орон нутгийн хөгжилд үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлан зөвлөмж боловсруулах, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцүүлэх, холбогдох байгууллагуудаас санал авч тусган эцэслэн боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгөх.
Зөвлөх/зөвлөх багт тавигдах шаардлага:
- Эрх зүй, эдийн засаг, уул уурхайн зэрэг чиглэлээр магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байх, дээрх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Зөвлөх багийн хувьд дээр дурдсан чиглэлийн боловсрол, ажлын туршлагатай судлаачтай байх;
- Бичиг баримт боловсруулах, сан бүрдүүлэх, программ хангамж дээр ажиллах, нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр нөлөө, үр дагаврын үнэлгээ хийж байсан ажлын туршлагатай байх.
Ирүүлэх материал:
-Зөвлөх/зөвлөх багийн гишүүдийн талаарх товч танилцуулга;
- Зөвлөх/зөвлөх багийн гишүүдээс дээрх чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/;
-Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө;
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
-Даалгаврыг гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал.
Холбогдох хаяг: Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс, 70112402, холбогдох материалыг dulamsuren@iaac.mn цахим хаягаар ирүүлж болно.