
ШИНЖЭЭЧИЙН АЖЛЫН ДААЛГАВАР
Байгууллага: Авлигатай тэмцэх газар
Төсөл: НҮБХХ, “ИНТЕГРА санаачилга, “Монгол Улсын Олборлох салбар дахь нийтийн бараа, үйлчилгээний шударга байдал” төсөл
Ажлын нэр: Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хооронд байгуулах "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний загварыг сайжруулах төсөл боловсруулах шинжээчийг сонгон шалгаруулах
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр
Шинжээчийн гүйцэтгэх чиг үүрэг:
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.13-т заасан асуудлаар асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг ил тод болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хооронд байгуулах "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний загварыг баталсан бөгөөд энэхүү загварыг хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Шинжээч дараахь ажлыг гүйцэтгэнэ:
- 2020-2025 оны орон нутгийн гэрээнүүдийг судлан, "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний загварын дагуу байгуулагдсан эсэхэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх;
-Орон нутгийн гэрээнүүдийн агуулга, хэлбэрийн хүрээнд нийтлэг байдал, давуу болон сул тал, алдаа, зөрчлийг тодорхойлон, санал дүгнэлт хийх;
- "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний загварыг сайжруулах зорилгоор төсөл боловсруулах, төсөлд байгууллагуудаас санал авч тусган эцэслэн боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгөх.
Шинжээчид тавигдах шаардлага:
- Эрх зүй, уул уурхайн зэрэг чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, дээрх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Баримт бичгийн төсөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийж байсан ажлын туршлагатай байх.
Ирүүлэх материал:
- Шинжээчийн талаарх товч танилцуулга;
- Шинжээчийн дээрх чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/;
- Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Даалгаврыг гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал.
Холбогдох хаяг: Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс, 70112402, холбогдох материалыг dulamsuren@iaac.mn цахим хаягаар ирүүлж болно.