
Авлигын эсрэг сургалтад 180 иргэнийг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 08 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянаж, дүн шинжилгээ хийж ажиллав.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газруудад авлигын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, авлигатай тэмцэхэд удирдлагын манлайллыг дээшлүүлэх зэрэг 8 асуудал бүхий албан зөвлөмж боловсруулан хүргүүлэв.
Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын 180 ажилтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.