9 сарын 09, 2025         145

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 54 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 425 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 146 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон этгээдийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 54 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих