10 сарын 03, 2025         204

Төрийн үйлчилгээ, ёс зүйн асуудлаарх 10 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллав.  

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Судалгаа хөгжлийн төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Улсын Драмын эрдмийн театр зэрэг байгууллагаас батлан мөрдөж буй нийт 5 шийдвэрийг хянан үзэв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 10 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 756 албан тушаалтныг хамрууллаа.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих