
Байгаль орчны салбар дахь төслийн нэгжийн ажилтнуудыг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газраас байгаль орчны салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн төслийн нэгжийн ажилтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авлигын эсрэг сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь: Олон улсын туршлага” сэдвээр мэдээлэл өгч, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахдаа үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, төслийн санхүүжилт, хэрэгжилтийг нээлттэй, ил тод байршуулах, тогтмол хяналт тавьж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн үр дүнтэй арга хэмжээ болов.
Уг сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 12 албан тушаалтан, 11 төслийн нэгжийн 19 ажилтан, нийт 32 хүн хамрагдлаа.