10 сарын 16, 2025         109

Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянан дүн шинжилгээ хийж, Эрчим хүчний яаманд 7 асуудал бүхий зөвлөмж хүргүүллээ.  

Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд төрийн байгууллагын нийт 951 албан тушаалтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр цахим болон танхимын сургалтыг зохион байгууллаа.  

Урьдчилан сэргийлэх

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих