10 сарын 28, 2025         170

Төрийн зарим байгууллагын дүрэм, журмыг хянаж, санал хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, Гаалийн төв лаборатори, Биеийн тамир спортын улсын хороонд ажиллалаа.  

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын зөвлөлийн ажиллах журам, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1095 албан тушаалтныг хамрууллаа.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих