11 сарын 04, 2025         219

Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод авлигын эсрэг сургалт зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” заалтын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Авлигын хор хөнөөл” сэдвээр мэдээлэл өгсөн бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Ахлагчийн сургууль, Онцгой байдлын сургууль, Хилийн албаны сургууль, Цагдаагийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 617 сонсогч, оюутан хамрагдав.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих