11 сарын 05, 2025         70

"Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв"-ийн зарим журмыг хянаж, хүчингүй болгуулав

iaac

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд мөрдөж буй зарим журмыг хянаж, хүчингүй болгуулав.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2023 оны А/06 дугаар тушаалаар “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх журам”, “Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр үзүүлэх төлбөрт үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ”, “Спортын анагаах ухааны чиглэлээр үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний төрөл, тариф”-ыг батлахдаа хүчингүй болсон шийдвэрийг үндэслэсэн байсан ба энэ нь иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Биеийн тамир, спортын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нийцүүлэх зэрэг арга хэмжээг авах талаар Биеийн тамир, спортын улсын хороонд албан бичиг хүргүүлсэн.

Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлснээр төлбөртэй үйлчилгээг түр зогсоож, дээрх нэр бүхий журмуудыг хүчингүй болгосон, “Спортын анагаах ухааны чиглэлээр үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний төрөл, тариф”-ын төслийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан талаар эргэн мэдэгдээд байна. 

Урьдчилан сэргийлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих