Авлигын эсрэг сургалтад 1838 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Далайн захиргаа, “Биокомбинат” ТӨХХК зэрэг байгууллагад ажиллалаа.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”, “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1838 албан тушаалтныг хамрууллаа.