11 сарын 12, 2025         99

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 592 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 592 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 234 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 358 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон 3 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж хариу хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 118 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 4 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.4-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 42 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, зээлийг дутуу мэдүүлсэн 5 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст хүргүүллээ.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих