11 сарын 12, 2025         284

Киргиз Улсын Ерөнхий аудитор А.А.Шаршембиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

iaac

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улс (БНКирУ)-ын Ерөнхий аудитор, Тооцооны танхимын дарга ноён Акматов Алмазбек Шаршембиевич тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Үндэсний Аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Аззаяа  нар оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тус газрын бүтэц, чиг үүргийг танилцуулж, мөрдөн шалгах ажиллагаанд аудитын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн ба 2025 оны эхний 10 сарын байдлаар 51 хуулийн этгээдийг шинжээчээр томилон гэрээ байгуулж, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн аудитын дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа талаар онцлов.

БНКирУ-ын Ерөнхий аудитор ноён Акматов Алмазбек Шаршембиевич өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулаад Киргизийн Тооцооны танхим нь улсын төсвийн зарцуулалт, төрийн өмчийн ашиглалтад аудит, хяналт шалгалт хийдэг, зөрчил илрүүлбэл Прокурорын газарт шилжүүлдэг бөгөөд авлигатай тэмцэх байгууллагатайгаа нягт хамтран ажилладаг болохыг хэллээ. Киргиз Улсад авлигын эсрэг бодлогыг Прокурорын газар хэрэгжүүлдэг, Тооцооны танхим нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлдэг болохыг дурдаад Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Үндэсний Аудитын газрын хамтын ажиллагааг сайн туршлага гэж үнэлэн цаашдын хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны хууль хяналтын байгууллагуудын найрсаг харилцааг өргөжүүлж, туршлага солилцох, авлигын эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих