11 сарын 13, 2025         141

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 136 дуудлага хүлээн авав.

Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны тайланг эцэслэн боловсруулж, үр дүнг танилцуулж мэдээлэхээр бэлтгэж байна.

Мэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих