11 сарын 24, 2023         34

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Авлигын судалгаа” сэдэвт цуврал Эрдэм шинжилгээний бага хурлыг АТГ-ын Олон нийтийн төвд зохион байгууллаа.

Хурлын зорилго нь Монгол Улс дахь авлигын мөн чанарыг танин мэдэх, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдын бүтээл, санал санаачилгыг дэмжих, нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ удаагийн хуралд дараах 5 илтгэл шилдгээр шалгарч хэлэлцүүлсэн.

  • Т.Мөнхжаргал: “Засаглал ба хүний хөгжлийн авлигад үзүүлэх нөлөө: эмпирик судалгаа”,
  • Г.Энэрзаяа: “Монгол улс яагаад хөгждөггүй вэ”, “Төрийг эрхшээлдээ оруулах” (state capture) буюу системийн их авлига"
  • Д.Энх-Амгалан: "Эдийн засгийн өсөлт дэх байгалийн баялаг ба авлигын нөлөө: Монгол болон шилжилтийн эдийн засагтай орнуудын тохиолдолд"
  • Ё.Өсөхбаяр: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хэрэгжилт, боловсронгуй болгох арга зам”
  • О.Отгонтуяа, С.Бямба-Эрдэнэ: "Төрийн албан хаагчдын ялтай байдлын асуудал”
Мэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих