12 сарын 05, 2025         178

Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран говийн бүсийн сургалтыг зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт говийн бүсийн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгууллаа.

Сургалтад говийн бүсийн Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Шүүгчийн сонгон шалгаруулалт хариуцсан ахлах референт Г.Насанжаргал, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинж­ээч Ц.Гүнзаяабаяр, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Л.Нарантуяа, Х.Оюунбаатар нар холбогдох сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний дагуу дараагийн сургалтыг баруун бүсэд зохион байгуулна.

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих