12 сарын 05, 2025         212

Сургагч багшийн сургалтад 34 хүнийг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Сургагч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан 25 төрийн байгууллагын 34 албан хаагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон 9 дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллагуудад авлигын эсрэг сургалт, сурталчилгаа хийх юм. Сургагч багшийн сургалтын хөтөлбөрийг үр өгөөжтэй төлөвлөх зорилгоор МУБИС-ийн Боловсрол, судлалын сургуулийн боловсрол судлалын багш Д.Базарваань, ШУТИС-ийн Дизайны салбарын багш Б.Энхжаргал нарыг урьж, хичээл сургалтыг явууллаа.

Сургагч багш нар сургалтын агуулга, хэлбэрийг оновчтой тодорхойлж, шинээр олон талын мэдлэг, мэдээллийг олгосон үр дүнтэй сургалт болсныг онцлоод цаашид авлигын эсрэг сургалт, сурталчилгааг өөрсдийн хариуцсан салбарт үр дүнтэй зохион байгуулахаа илэрхийлэв.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих