12 сарын 08, 2025         182

Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасныг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.6.1-д заасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийт 186 хүнийг хамрууллаа.

Сургалтаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан, Н.Энхтөр нар “Авлигын гэмт хэргийн зүйлчлэл, авлигын асуудал” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Хангарьд, М.Жамъянчойжил нар “Ашиг сонирхлын зөрчил”, “Эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих