12 сарын 10, 2025         189

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдвээр хэлэлцэв

iaac

Авлигатай тэмцэх газар, “Монголын Залуучуудын эвсэл” ТББ хамтран “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлаг, газрын дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мега төслийн нэгжийн удирдлага, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд, төсөв санхүүгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 70 хүн оролцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Нийслэлийн 2026 оны төсөв, онцлох ажлууд”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Нийслэлийн төсвийн зарцуулалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, “Монголын Залуучуудын эвсэл” ТББ-ын дэд захирал З.Энхбаяр нийслэлийн төсөвтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн төсвийн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих