
Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний дагуу баруун бүсийн сургалтад Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Ховд аймгийн Булган сумын шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдав.
Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжилтийн зохион байгуулалт”, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа “Шүүхийн байгууллага дахь авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн түгээмэл хэлбэр, шалтгаан нөхцөл”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар “Үнэт зүйл ба шударга байдал”, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Саруулзаяа “ХАСХОМ-ийн зорилго, ач холбогдол, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Шүүгчийн сонгон шалгаруулалт хариуцсан ахлах референт Г.Насанжаргал, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр нар шүүхийн ажиллагаанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл хөтлөхөд анхаарах асуудал, шүүхийн цахимжилт зэрэг сэдвээр сургалт явуулав.



