12 сарын 11, 2025         233

“12ш” цуврал кино контентын нээлтэд сурагчдыг оролцуулав

iaac

Авлигатай тэмцэх газраас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүүхэд залуучуудын театртай хамтран “12ш” цуврал кино контент хийж, авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлж танилцуулав.

Өсвөр насны хүүхэд, залуучуудын нас, сэтгэхүйн онцлог, сонирхолд нийцсэн, тэдний шударга ёсны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгэмд ёс суртахууны эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээсэн уг цуврал кино контентын нээлтэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 12, 65 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн 130 сурагч оролцлоо.

Зохиолч Н.Уранзаяа, найруулагч М.Энхдалай нарын бүтээсэн “12ш” цуврал кино контент нь өсвөр насны хүүхэд, залуучуудын гэр бүл, нийгмийн орчин, сургууль, найз нөхдийн дундах шударга болон шударга бус зүйлийг тусгасан 40 минутын 5 үзэгдэлт богино хэмжээний бүтээл юм.

“12ш” цуврал кино контентод Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Н.Ариунболд, Д.Оюунтуул, Б.Номин, Э.Дөлгөөн, Г.Анун, Б.Түвшинбаяр, Э.Уранжаргал нар тоглосон байна.

iaac

iaac

iaac

iaac

Соён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлКонтент

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих