Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 245 өргөдөл, гомдол, мэдээллийн 189-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 120 дуудлага хүлээн авав.