Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын бодлогын газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “12ш” богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээлээ.