1 сарын 13, 2026         53

УКРАИН: Цэргийн нисэх онгоцны дугуй худалдан авах ажиллагаанд холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв

 

image.png

Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо (NABU) болон Авлигын эсрэг тусгай прокурорын газар нь цэргийн нисэх онгоцны дугуй худалдан авах ажиллагааны явцад Батлан хамгаалах яамнаас ойролцоогоор 700 мянган ам.доллар (2,5 тэрбум төгрөг) шамшигдуулсан байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор Украины Зэвсэгт хүчний Ложистикийн командлалын нэгжийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал олгож хувийн компанийг нисэх онгоцны сэлбэг нийлүүлэх тендерт ялуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайн компанийн эзэмшигч нь Европын Холбооны орнуудад бүртгэлтэй, өөрийн хяналтад байдаг охин компанийн нэрээр үйлдвэрлэгчдээс шууд худалдан авсан бараагаа Украинд байрлах компаниар дамжуулан 2-3 дахин өсгөсөн үнээр борлуулсныг NABU мэдээллээ.

Энэ хэрэгт Украин Улсын парламентын гишүүний туслах оролцож, Батлан хамгаалах яамнаас байгуулсан гэрээний дагуу үнийн дүнг бүрэн төлүүлэхэд нөлөөлсөн байна. Ингэснээр Украины Зэвсэгт хүчний Ложистикийн командлал нисэхийн сэлбэг хэрэгсэл худалдан авахад 700 мянган ам.доллар илүү төлснийг тогтоогоод байна.

Уг авлигын үйлдлийг 2025 оны 6 дугаар сард Украины Аюулгүй байдлын албаны дэмжлэгтэйгээр илрүүлжээ.

 Эх сурвалж: https://english.nv.ua/nation/anti-corruption-agencies-send-to-court-700-000-defense-procurement-case-50573671.html

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих