Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Авлигатай тэмцэх газрын Б байрны 2 дугаар давхарт байрлах 50м.кв талбайтай, “Албан хаагчдын цайны газар”-ыг зориулалтын дагуу түрээслүүлнэ.
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минут |
|
Материал хүлээн авах |
АТГ-ын Олон нийтийн төв Тамгын хэлтэс |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын заал 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минут |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1м.кв 10,000 /арван мянга/ төгрөг (Тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ нэмэгдэнэ) |
|
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно. |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
*Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 3 дахь хэсэг “Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудас”-аар үнэлэх. *Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай эсэхээ нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. *Материалыг бүрэн ирүүлсэн, хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг сонгон шалгаруулна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх)-ний хуулбар. 2.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл. 3. Ажиллах хүчний мэдээлэл. 4.Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг (Тогоочийн мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэх бусад нотлох баримтууд) 5.Түрээслэх үнийн санал |
3. Түрээслэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70112477, 85751991 утсаар авна уу. Цахим шуудан maralmaa@iaac.mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 41, АТГ-ын Олон нийтийн төв.
4. Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн, бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичиж ирүүлнэ.