КАЗАХСТАН: 2025 онд 30 гаруй сая ам.долларыг улсын төсөвт нөхөн төлүүлэв
Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооноос авлигатай тэмцэх үйл ажиллагааны 2025 оны үр дүнгээ танилцууллаа. Тус хугацаанд 31.5 сая ам.доллар (111.9 тэрбум төгрөг) улсын төсөвт нөхөн төлүүлсэн талаар мэдээлж, хууль сахиулах ажиллагааны хүрээнд 6.5 сая ам.доллар (23.1 тэрбум төгрөг)-ын үнэлгээтэй эд хөрөнгийг хураан авсан байна.
Өнгөрсөн онд 895 хүнийг хууль бус үйл ажиллагаанд оролцохоос урьдчилан сэргийлж, 1052 эрүүгийн хэрэг үүсгэж, 969 хэргийг мөрдөн шалгаж, 860 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Авлигын гэмт хэргийн дийлэнх хувь нь хахууль авах, өгөх болон улсын хөрөнгийг шамшигдуулах хэлбэртэй байсан талаар тус хорооны хэвлэлийн албанаас 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мэдээллээ.
Түүнчлэн авлигын талаар мэдээлэл өгсөн 61 иргэнд нийт 47364 ам.доллар (168 сая төгрөг)-ыг урамшуулал болгон олгосон байна. Мөн төрийн бусад эрх бүхий байгууллагууд ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх зорилгоор авлигатай тэмцэх үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ онцолсон байна.
Эх сурвалж: https://astanatimes.
Монгол Улс болон Казахстан Улсын 2025 оны авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тайлан
| Улс | Эрүүгийн хэрэг үүсгэсэн | Мөрдөн шалга-сан | Шүүхэд шил-жүүлсэн | Нөхөн төлүүлсэн | Битүүм-жилсэн | CPI | Хүн ам | Дундаж цалин | ДНБ | Нэг хүнд ноогдох ДНБ |
| Монгол | 1911 | 367 | 163.1 тэрбум төгрөг | 84.6 тэрбум төгрөг | 33 (Rank 114) | 3.5 сая | 2.3 сая төгрөг | 60.1 их наяд төгрөг 3-р улирал | 24 сая төгрөг | |
| Казакстан | 1052 | 969 | 860 | 111.9 тэрбум төгрөг | 23.1 тэрбум төгрөг | 40 (Rank 88) | 20.4 сая | 2.9 сая төгрөг | 1'067 их наяд төгрөг | 53 сая төгрөг |