1 сарын 22, 2026         80

Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай холбоотой асуудлаар хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

“Монголын Сагсан бөмбөгийн холбоо” НҮТББ, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцлоо.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 501 албан хаагчийг хамруулсан байна.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих