2 сарын 12, 2026         117

“Төрийн өмчийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг хянав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 2 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Нийслэлийн ИТХ-ын даргад “НИТХ-аас баталсан журмыг бусад хууль тогтоомжид нийцүүлэн дахин батлуулах агуулга бүхий зөвлөмж”-ийг хүргүүлэв.  

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас ирүүлсэн “Төрийн өмчийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг хянаж, Шүүх шинжилгээний ерөнхий газраас олгох үйл ажиллагаанд эрсдэлийг тодорхойлох чиглэлээр холбогдох дүрэм, журам, тушаал шийдвэр, эрх олгосон бүртгэл мэдээллийг гаргуулан авч дүн шинжилгээ хийлээ.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 3 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 355 албан тушаалтныг хамруулсан байна.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих