2 сарын 16, 2026         129

Эрүүгийн 933 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

iaac

Авлигатай тэмцэх газар 2026 оны 2 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 40.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд газар олголт болон боловсролын салбарын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 8, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 117 гомдол, мэдээллийг хянан шалгаж, холбогдох зөрчлийг тогтоон авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв. Гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгаж, 11 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоогоор байгууллагын хэмжээнд нийт 169 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 698 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Түүнчлэн эрүүгийн 933 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байна. Мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад нийт 878 албан тушаалтныг хамрууллаа.

Мөрдөн шалгахУрьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхХяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих