2 сарын 28, 2026         119

Улсын хэмжээнд 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлэв

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2025 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Улсын хэмжээнд нийт 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч 2025 оны ХАСХОМ гаргаснаас нэр бүхий 4 нийтийн албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт 2025 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр, түүнтэй зэрэг зиндаа адилтгах 216 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаандаа шинэчлэн мэдүүлжээ.

Энэ жилийн хувьд ХАСХОМ-ийг тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн шинэчлэгдсэн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ээр гаргууллаа.

ХАСХОММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих