3 сарын 02, 2026         128

Улсын бүртгэлийн байгууллагын 495 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр сургалт хийлээ.

Сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Багануур, Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 495 албан тушаалтныг танхим болон цахим хэлбэрээр хамруулав.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс сургалтыг хөтлөн явуулсан бөгөөд тухайн салбарын үйл ажиллагааны онцлогт тохируулан “Шударга байдлын үнэлгээ 2025 оны судалгаа, авлигын гэмт хэргийн тоон мэдээлэл, улсын бүртгэлийн байгууллагуудад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг авлигын эрсдэлийг бууруулах арга зам, байгууллагын дотоод хяналт, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх арга замын талаар ярилцлаа.

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих